28 дугаар Их хурлаар МАН даргаа сонголоо. Тэгвэл үргэлжлэн бага хурал хуралдааж байна. Энэ хурлаар намын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох юм. Намын дарга У.Хүрэлсүх Д.Амарбаясгаланг ЕНБД-аар үлдээх сонирхол байгаа гэж эх сурвалжууд мэдээлж байна. Гэвч намын дүрмээр заавал сонгуульт ажил явагдах учиртай.
Д.Амарбаясгалангийн хувьд нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн. Харин түүнтэй өрсөлдөхөөр Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан Б.Баярмагнай, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон, Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга М.Ганбаатар нар нэрээ дэвшүүлээд байгаа тухай мэдээлэл цацагдаж байна.
Намын бага хуралд 369 төлөөлөгч оролцож байгаа. Тэдний саналаар намын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох юм. Өнөөдөр орой доо шийдвэр гарчих болов уу гэж харж байна.