Өчигдөр Гааг дахь НҮБ-ын Эрүүгийн шүүхээс Боснийн Сербийн цэргийн
командлагч асан Ратко Младичийг геноцид үйлдэж, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг
үйлдсэн хэмээн буруутгаж бүх насаар нь хорих ял оноожээ. \”Боснийн яргачин” нэрээр
алдаршсан Ратко Младич шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулхаас өмнө \”Та нар
бүгдээрээ худалч, бүгд худлаа” хэмээн хашгирч байсан бөгөөд энэ үеэр түүнийг
шүүх танхимаас гаргасан байна. Өдгөө 74 настай Младичийг Боснийн дайны үеэр
үйлдэгдсэн 11 дайны гэмт хэргийн 10-т нь гэм буруутай гэж үзжээ. Эдгээрийн дотор
Сребреница тосгоны 8000 лалын шашинт эрчүүдийг хядсан хядлага, Сараево хотыг
бүслэх үеэр алагдсан 11000 гэмгүй иргэний хэргүүдийг багтаан оруулсан байна.
Боснийн дайны үеэр Сребреница тосгонд болсон аллагыг Дэлхийн хоёрдугаар дайнаас
хойш гарсан хамгийн аймшигтай том харгислал гэж үздэг бөгөөд Босни дахь Серби
үндэстнүүд нутгийн лалын шашинт иргэдийг цэвэрлэх ажиллагаа явуулсныг генерал
Ратко Младич удирдан явуулсан ажээ. Тэрээр энэхүү хэргээс 16 жил зугтан явсны
эцэст баривчлагдан, 4 жил шүүлгэсний эцэст ийнхүү бүх насаараа хорих ял сонсож
буй нь энэ юм байна.