Америк болон Афганистаны цэргийн нисэх хүчнийхэн тус орны өмнөд хилийн
орчим байдаг Гельменд тосгонд \”Талибаны” хар тамхины есөн лабораторийг устгаж,
44 хар тамхи худалдаалагчдыг устгажээ.Хамтарсан ажиллагаа ньтеррорист
бүлэглэлийн мөнгөний урсгалыг таслахад чиглэгдсэн гэжээ.
Бүс нутгийн хүчний командлагч генерал Вали Мохаммад Ахмадзай нисэх онгоцны цохилт нь
Афганистанаас хар тамхи тээвэрлэдэг гол төв болсон Пакистантай хил залгаа
Бахрамча тосгонд байдаг \”Талибаны” хар тамхины зах зээлийн эсрэг чиглэгдсэн юм
гэж ”Голос Америк”-д хэлжээ. Генерал энэ бол Азид байдаг хар тамхины томоохон
зах зээлийг нэг бөгөөд дайралтын үр дүнд хэд хэдэн хар тамхичид болон дайчид устгагдсан гэж мэдэгдлээ.
Орчуулсан Ц.Пүүжээ