Говь-Алтай
аймагт тарваган тахалын шинж илэрсэн тул шинжилгээний хариу иртэл буюу
арваннэгдүгээр сарын 24-26-ныг дуустал 72 цагийн хөл хорио тогтоосныг тус
аймгийн Онцгой байдлын газраас мэдэгдлээ.Тиймээс Говь-Алтай–Улаанбаатар
чиглэлийн хот хоорондын тээвэрлэлтийг зогсоосон байна. Иймд хот хоорондын
зорчигч тээвэрлэлт 72 цагийн хугацаанд явахгүйюм байна.