Бөхийн
төрлүүдийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн
Польшийн Быдгош хотод болж байна. Чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн
55, 58, 63, 75 кг-ын жингийн барилдаанаар эхэлсэн. Эхний өдөр монголын дөрвөн
бүсгүй зодоглосноос 58 кг-ын жинд 2014 оны залуучуудын дэлхийн болон Азийн
аварга, ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг мөнгөн медаль хүртлээ.
\”U-23”-ын
ДАШТ-ий анхны медальтан А.Батцэцэг өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх гэсэн гурван
насны ангиллын ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн түүхэнд анхны
тамирчин боллоо.
Тэрбээр Польшийн дэвжээнд эхний даваанд 2015 оны
залуучуудын дэлхийн аварга Шведийн Элин Йоханна Нильссоныг 2:1-ээр, шөвгийн
наймд Энэтхэгийн Сангеета Сангеетаг цэвэр, хагас шигшээд БНХАУ-ын Ван
Шиаосенийг оноогоор цэвэр (10:0) ялж, алтан медалийн төлөөх барилдаанд
залуучуудын дэлхийн хошой аварга Японы Юзүрү Күманод 1:6-гаар ялагдсан юм.