Өнгөрсөн 10-р сарын 2-ний өдөр АНУ-ын Лас-Вегас хотод зочид буудлын цонхоор
цугларсан олон руу автомат буугаар гал нээсэн этгээдийн буудсан сумны тоог тус
улсын цагдаагийнхан судалж, 1100 сумаар буудсан болохыг тогтоожээ. Цагдаа нарын
мэдээлж байгаагаар цугларсан олон руу гал нээсэн Стивен Педдокийн байрлаж
байсан зочид буудлын 32-р давхарт нийтдээ 4000 гаруй автомат бууны сум хэрэгсэл
байсан байна. Өнгөрөгч 10-р сарын 2-ний өдөр АНУ-ын Лас-Вегас хотод хөгжмийн
наадамд оролцож байсан хүмүүс рүү тус хотын Mandalay Bay зочид
буудаас Стивен Педдок гэгч этгээд гал нээсэн бөгөөд үүний улмаас 58 хүн амь
үрэгдэж, 500 гаруй хүн хүнд хөнгөн шархджээ. Энгийн номхон иргэд рүү автомат
буугаар гал нээсэн уг этгээд чухам юуны учир ингэх болсон өнөөг хүртэл
тодорхойгүй байгаа бөгөөд алуурчин этгээд энэ үеэр өөрийнхөө амийг бүрэлгэсэн юм. Ж.Батдорж