ОХУ, Иран, Туркийн хэлэлцээрүүд
нь Сирд энх тайвны асуудлыг зохицуулах ажиллагааг хурдасгаж улмаар бүхэлдээ Ойрхи
Дорнодод хурцадмал байдлыг намжаах ялангуяа \”үндэстэнүүд болон шашин
хооронд үүсч болох тэмцэл, шинэ зөрчлүүдийн эрсдэлийг буурууллаа \” –гэж
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Иран ба Туркийн тэргүүнүүдтэй хийсэн
хэлэлцээрийг дүгнэлээ.
Талууд, \”терроризмын эсрэг хамтарсан
тэмцлийн ач холбогдлыг онцлоод, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд бэлэн байгааг” хэт даврагсдын
бүлгүүдтэй хийсэн тэмцэл
харууллаа гэж РИА Новости тодотгов.
Турк, Ираны Ерөнхийлөгч нар нийт сирчүүдийн их хуралыг хуралдуулах саналыг дэмжлээ
гэж Интерфакс мөн мэдээллээ.
Үүнтэй холбогдуулан Владимир Путин \”Сирийн хувь заяаг сирчүүд өөрсдөө,
түүнчлэн одоогийн засгийн газар болон сөрөг хүчийг дэмжигчид тодорхойлох ёстой”
гэж онцолжээ.
Түүхэнд анх удаа гурван талын хэлэлцээр болох
ОХУ, Турк болон Иран улсуудын Сирийн нөхцөл байдлыг зохицуулахад зориулагдсан
дээд хэмжээний уулзалт арван нэгдүгээр сарын 22-д Сочид болсон. Владимир Путин, Реджеп Тайип Эрдоган болон
Хасан Роухан нар хэлэлцээр хийсэн бөгөөд түүнд гурван орны ГХЯ сайд ба гурван
орны БХЯ сайдууд оролцсон юм.