Колумбийн Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос тус улсын хамгийн том мафийн
бүлэглэл болох ”Булангийн бүлэг”-ийн удирдагчдийн хоёрдугаар хүнийг устгасан талаар өнөөдөр мэдэгдлээ.
Тэрээр энэ талаар өөрийн твитер хуудаснаа \”Булангийн бүлэг” мафийн бүлэглэлийн \”Англи”
хочит Луис Орландо Падьернаг устгах \”Агемемнон-2” тусгай ажиллагаа явуулсан
Колумбын нийт цагдаагийн ажилтнуудад бүгдэд нь баяр хүргэе, дээрэмчдэд хандаж хэлэхэд
хэн гэмт хэргээ үргэлжлүүлнэ, тэр шоронд орох юмуу эсвэл үхдэл болох болно гэдгийн
хэлье” гэж бичжээ. Мафийн бүлэглэлийн орлогч этгээдийг хэрхэн устгасан талаар одоогоор
дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байгаа ч өнөөдөр тус улсын Батлан хамгаалахын сайд
энэ талаар хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөж байгаа юм байна. \”Булангийн
бүлэг”мафийн бүлэглэл нь Колумби улсад томоохонд тооцогдох мафийн бүлэглэл
бөгөөд 1.5 мянган хүний бүрэлдхүүнтэй ажээ. Уг мафийн бүлэглэлийг Даиро Антонио
Усуга гэгч удирддаг ба одоогоор уг этгээдийг Колумбын цагдаагийн байгууллагаас
эрэн сурвалжилж байгаа юм байна. Ж.Батдорж