Америкт \”Хар Баасан гараг” (Black Friday)
гэгддэг өдрийг Талархлын баярын дараах Баасан гараг гэж үздэг
баЗулсарын баярыг хүртэл үргэлжилдэг томоохон худалдаа наймааны
улирлын эхлэл юм.Хуучин цагт худалдаа, наймаа эрхлэгчид жилийн
ихэнх хугацаанд буюу нэгдүгээр сараас арван нэгдүгээр сар хүртэл
алдагдалтай ажиллаж байгаад зөвхөн Талархлын баяраас
эхлээд Зулсарын баярыг дуустал хугацаанд жилийн гол ашиг орлогоо
олдог байжээ.
Үүнийг нягтлан бодох бүртгэлдээ тэмдэглэхдээ
алдагдалтай өдрүүдийн үр дүнгээ улаан бэхээр, ашигтай өдрүүдийг хар
бэхээр бичдэг байсан гэнэ. Тиймээс Талархлын баярын дараах Баасан гарагаас
эхлэн бүртгэл нь хар бэхээр бичигддэг байсан тул \”хар Баасан гараг” гэх болсон
байна.
Энэхүү өдрийг
тохиолдуулж \”Номин”худалдааны
төв, \”Maxmall” худалдааны төв, \”Миний сүлжээ дэлгүүр”,
\”Веstбуйдан” зэрэг томоохон худалдааны газрууд хямдрал
зарлажээ. Манай иргэдийн хувьд хямдрал зарлах сургаар маш идэвхтэй үйлчлүүлдэг.
Гэвч хямдрал бодит байдал дээр хэрэгждэггүй
талтай. Харин гадны улс орнуудад их дэлгүүрүүд нь зад хямдралыг жинхэнэ
утгаар хэрэгжүүлдэг. Гэтэл манайд эсрэгээрээ худлаа хэлж иргэдийг
төөрөгдүүлдэг гэж хэлж болно. Хямдрал зарлалаа гэх сургаар манай иргэд баярлаад авах зүйлээ
төлөвлөөд очдог. Гэвч харамсалтай нь
10-20 хувь, эсвэл 20-30 хувь хямдраад өнгөрдөг. Үнэндээ үүнийг нь хямдрал гэж
хэлэхэд хэцүү. Харин өнөөдрийн \”хар Баасан
гараг”-т зориулсан хямдрал хэр бодиттой байгаа бол?