Умард Солонгосын цэрэг хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсийн хилийн хамгаалалтыг нэвтрэн Өмнөд Солонгос руу оргон зугтсантай холбоотойгоор Умард Солонгос хилийн шалган нэвтрүүлэх Панмунжом боомтод үүрэг гүйцэтгэж байсан хилийн цэргийн албан хаагчдыг бүрэн бүрэлдэхүүнээр нь сольжээ гэж Өмнөд Солонгосын Үндэсний Батлан Хамгаалах Яамны эх сурвалжаас иш татан телевизийн KBS суваг мэдээлэв.
Телевизийн тус сувгийн мэдээлснээр, хилийн цэргийн албан хаагчид оргон зугтсан цэргийг зогсоож чадаагүй учраас тэднийг бүрэн бүрэлдэхүүнээр нь сольсон байх магадлалтай гэжээ.
Телевизийн тус сувгийн мэдээлснээр, хилийн цэргийн албан хаагчид оргон зугтсан цэргийг зогсоож чадаагүй учраас тэднийг бүрэн бүрэлдэхүүнээр нь сольсон байх магадлалтай гэжээ.
Умард Солонгосын цэрэг энэ сарын 13-нд цэрэггүй бүсийн Панмунжом боомтын хилийн харуулыг нэвтрэн Өмнөд Солонгос руу оргон зугтсан билээ. Хилийн энэ хэсэг нь Өмнөд болон Умард Солонгосын цэргийн албан хаагчид хоорондоо хэдхэн арван метрийн зайтай байрладаг цорын ганц газар юм. Ж.Батдорж