Хүнсний бүтээгдэхүүний нянгийн
бохирдлыг үүсгэгч шаардлага хангахгүй сав баглаа боодлын асуудлаар өнөөдөр Мэргэжлийн
хяналтын ерөнхий газрын хурлын танхимд хэлэлцүүлэг зохион байгууллаа.Тус хурлын үеэр \”Замын-Үүд боомтоор хүнсний
ногоо, жимс жимсгэнэ их хэмжээгээр оруулж ирдэг. Харин боловсруулсан хүнсний
бүтээгдэхүүнүүд ихэвчлэн чингэлгээр гүний хяналтад хамрагддаг юм. Манай боомтын
байцаагчид хүнсний бүтээгдэхүүний бичиг баримтыг шалгаж үзээд, бараа
бүтээгдэхүүний хаяг шошгыг нь шалгадаг. Хүнсний тухай хуульд \”Хүнсний бүтээгдэхүүн нь орос, англи, монгол хэл дээр хаяг шошготой байх ёстой\” гэж заасан байдаг. Тийм учраас дан хятад хэлнээ хаяг шошготой хүнсний бүтээгдэхүүнийг хурааж устгадаг талаар Замын-Үүд боомтын Хилийн мэргэжлийн хяналтын
албаны Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэчимэг
мэдээлэл өгсөн юм.
Тус боомтоор импортоор оруулж ирсэн хүнсний
бүтээгдэхүүний хувьд энэ оны тайлангаар хоёр тонн гаруй шаардлага хангаагүй хүнсний бүтэгдэхүүнийг устгажээ. Тэр дундаа хувь хүмүүс Монгол Улсад импортолж болох согтууруулах ундааг их хэмжээгээр хилээр оруулахыг завддаг. Одоогийн
байдлаар 30 гаруй иргэнд холбогдох 500 гаруй литр архи, согтууруулах ундааг хураан авч устгасан байна.
Харин Алтанбулаг боомтын хувьд энэ оны байдлаар
23 нэр төрлийн 535 кг хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч, устгажээ.Энэ
талаар Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны Эрүүл ахуй, халдвар
хамгааллын улсын ахлах байцаагч Б.Уянга ярихдаа \”Хүнсний бүтээгдэхүүн бүр өөр
өөрийн хадгалах, тээвэрлэх горимтой байдаг. Энэ горим алдагдсанаар чанар,
аюулгүй байдал нь алдагддаг. Иймд чанаргүй бараа бүтээгдэхүүнийг хүнсэндээ аль болох сонгон, хэрэглэхгүй байхыг сануулсан\” юм.