Баасан гарагт Исламын зэвсэгт бүлэглэл Египетийн Синайн хойгийн Суфи урсгалын сүмд халдлага үйлдэж, 235 хүний амь насыг хөнөөн, 130 гаруй хүнийг шархдууллаа террорист халдлага үйлдлээ. Гэмт халдлага нийслэл Кайр хотоос зүүн хойш 200 км зайтай Синайн хойгийн Бир Аль Абед хотод болжээ. Одоогоор халдлагыг үйлдсэн бүлэглэлийг тогтоогоогүй байгаа ч Суфи урсгалыг дагагч буруу номтнууд гэж үзэж байгаа аж. Мөн Исламын улс бүлэглэлийн аль нэг холбоотон байх гэж таамаглаж байгаа юм байна.
Халдлага 13.50 цагийн үед болсон бөгөөд жийп машинтай зэвсэглэсэн этгээдүүд сүмийн дотор хоёр ч тэсрэх бөмбөг дэлбэлж, гал нээсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Египетийн Ерөнхийлөгч Абдел Фаттах эл Сиси Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулж, гурав хоногийн гашуудал зарласан бөгөөд алуурчдыг сул орхихгүй, амь насаа алдагсдын өшөөг авна гэж ард иргэддээ амласан байна. Үүний дараа Египетийн арми Синайн уулархаг бүсэд агаарын цохилт өгчээ. Энэ бүсэд Исламын зэвсэгт бүлэглэл байрладага аж.