Хөвсгөл аймгийн Мөрөн хотын дунд тойргийн 9,8 км авто замын шав тавих ёслол болж аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар, Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх болон гүйцэтгэгч Хотгор зам компаний хамт олон оролцлоо.
\”Шинэ мөрөн” хөтөлбөрийн хүрээнд \”Шинэ зам-Шинэ мөрөн” авто замын мастер төлөвлөгөө батлуулан жил бүр хатуу хучилттай зам, гэрэлтүүлэгийн ажлыг хийж байгаа билээ.Тэгвэл Энэ онд Мөрөн хотод 8,3 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр 9,8 км хатуу хучилттай замыг Хотгор зам компани гүйцэтгэж эхэлээ. Мөрөн сумын авто замын мастер төлөвлөгөөний хүрээнд 2025 он гэхэд Мөрөн сумыг тойрсон хатуу хучилттай замаар битүү холбохоор төлөвлөж байгаа бөгөөд өнгөрсөн онд 6,5 км хатуу хучилттай замыг шинээр ашиглалтанд оруулсан байна.