Хятадын зүүн нутагт орших Нинбо
боомт хотод хүчтэй дэлбэрэлт болсны улмаас хоёр хүн амиа алдаж, олон арван хүн
гэмтэж бэртжээ. Өчигдөр 09:00 цагийн орчимд үйлвэрт гарсан уг дэлбэрэлтээс болж
ойр хавийн барилгууд нурж сүйдсэн байна. Хэвлэл мэдээллийнхний дамжуулснаар 30
гаруй хүнийг эмнэлэгт хүргэж, аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэнэ. Дүрс бичлэгээс
аврагчид ослын газраас хүмүүсийг зөөж байгаа нь харагдах аж.
Тус улсад үйлдвэрлэлийн осол элбэг
гардаг бөгөөд аюулгүй ажиллагааны стандартыг дээшлүүлэх талаар байнга яригддаг
ч, байдал сайжраагүй байгаа юм. Засгийн газраас ослын газарт үзлэг шалгалт
хийж, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн холбогдох хүмүүст ял шийтгэл
ногдуулахаар төлөвлөжээ.
2017 онд ажлын байрны ослоор амиа
алдагсдын тоо өмнөх оныхоос 25 хувиар буурсан ч, үйлдвэрлэлийн ослоор
эндэгсдийн тоо 29,000-аас буугаагүй аж. Цагдаагийн ажилтнууд дээрх ослын
шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд одоогоор тодорхой мэдээлэл өгөх
боломжгүй байгаа гэнэ.Нинбо нь олон улсын хэмжээний
томоохон боомт хот бөгөөд Volvo-г
эзэмшигч Хятадын \”Geely” компани байрладаг, авто
үйлдвэрлэлийн салбараараа нэлээд алдартай аж.