Эрс тэс уур
амьсгалтын Монгол Улсын нийслэл Улаанбаатарт 3 сая хүн амын талаас илүү хувь нь
амьдардаг. Тэгвэл дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот Улаанбаатарт залуус өвөл
улиралд толгой нүцгэн явах нь их харагддаг юм. Толгой нүцгэн явж буй залуусын
ихэнх нь сайхан харагдахын тулд малгай өмсдөггүй гэж хэлдэг ч үнэндээ малгайтай
явснаар илүү сайхан харагддаг бөгөөд гол нь өөрт тохирсон загвар болон хүйтний
хэмд таарсан нимгэн зузааныг сонгох нь чухал. Насанд хүрсэн хүн биеийн дулааныхаа
гуравны нэгийг толгойгоороо алддаг бол хүүхэд гуравны хоёрыг толгойгоороо
алддаг. Малгайгүй явах нь сайхан бус харин муухай харагдуулдаг бөгөөд толгойноосоо
даарсан хүний бүх бие арзайж, царай нь зэвхийрч өнгөө алддаг. Нөгөө талаас
толгойноосоо их даардаг хүний тархины судас нарийссанаар цусан хангамж буурчдаг
үүний улмаас
Толгой өвдөх
Сэтгэн бодох чадвар, ой
тогтоолт муудах
Хараа, сонсгол муудах
Нулимс гоождог болох
Нойр муудах
Ажлын чадвар,
бүтээмж буурах
Үс хуурайшиж
хагтах
Мэдрэлийн суурь
өвчтэй болох цаашлаад цус харвах эрсдлийг нэмэгдүүлдэг байна.