Өнгөрөгч Баасан гаригт Исламын улс
бүлэглэлийн тугийг барьсан алан хядагчид Египетийн Синайд халдлага аймшигт
халдлага гарчээ. Баасан гаригийн мөргөлийн үеэр үйлдсэн уг дайралтын улмаас 305
хүн амь насаа алдсан юм. Гэвч сэжигтнүүд өөрсдийгөө аль нэг бүлэглэлийн гишүүд
эсэхээ зарлаагүй байна. Халдлагыг 30 орчим зэвсэгтэй этгээд үйлджээ.
Ерөнхийлөгч Абдул Фаттах аль-Сиси
хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлээд, хэргийг үйлдэгсдэд хариу арга
хэмжээг хатуу авах болно гэдгээ илэрхийлжээ. Мөн Египетийн зэвсэгт хүчин дахин
террорист халдлага үйлдэгчид рүү хэдийн агаарын цохилтуудыг өгсөн хэмээн
мэдээлсэн байна.Сүүлийн жилүүдэд дээрх Синайн
хойгийн нутаг дэвсгэрт аюулгүйн албаны цэргүүд Исламын эсэргүүцэгчидтэй
тэмцэлдсээр байгаа бөгөөд хамгийн сүүлд гарсан энэхүү аймшигт халдлагыг Исламын
улс бүлэглэлийнхэн үйлдсэн хэмээн таамаглаж байгаа юм.
Бир аль-Абид хотноо гарсан уг
халдлага тус улсын түүхэнд гарч байгаагүй хамгийн том хохирол авчирсан эмгэнэлт
явдал болсныг албаны хүмүүс онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн амиа алдагсдын дотор
30 орчим хүүхэд байсан бөгөөд 100 гаруй хүн шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн байна.
Орчуулсан Б.Болормаа