Өчигдөр буюу Ням гарагт
арваннэгдүгээр сарын сүмо бөхийн башог тэргүүлсэн ёкозуна Хакухо сүүлийн үед
дуулиан тариад байгаа бөхчүүдийн зодооны хэргийн талаар \”үнэнийг хэлнэ” гэж
мэдэгджээ.Кюшү башогийн сүүлийн өдөр 40 дэх түрүүгээ авсан Хакухо \”Энэ удаагийн тэмцээн
сэтгэлзүйн их дарамттай өнгөрлөө. Нийт бөхчүүдийг төлөөлж би бүх сүмогийн
фэнүүдээс уучлал гуйж байна” гэж мэдэгдсэн байна. \”Би Харумафүжи, Таканойва хоёрыг дэвжээндээ эргэж гараасай гэж
хүсэж байна” хэмээн тэр бас хэлжээ.
Зодоон цохионы хэрэгт холбогдсон Монголын хоёр сүмоч гэмтлийн
улмаас арваннэгдүгээр сарын барилдааныг өнжсөн юм. Сүмогийн холбоо тэмцээнийг
дууссаны дараа бөхчүүдийн хооронд болсон хэргийг шийднэ гэдгээ мэдэгдээд
байгаа.Өчигдөр бас Японы Сүмогийн Холбооны тэргүүн Хаккакү сүмогийн
үзэгч, фэнүүдээс уучлал гуйж байгаагаа Фүкүокагийн Кокусай төвд мэдэгдэж,
хэргийг аль болох хурдан шийдвэрлэхээ амласан байна.
Аравдугаар сарын сүүлээр Тоттори хотод болсон хэргийн үеэр
Хакухо бөхчүүдтэй хамт байсан юм. Арванэгдүгээр сарын барилдаан дууссан тул
өнөөдрөөс Тоттори хотын цагдаагийн газар хэргийн газарт байсан бөхчүүд, тэр
дотроо Хакухогоос байцаалт авах гэж байгаа юм.
Өнөөдөр бас Сүмогийн холбооны Ёкозунагийн зөвлөл хуралдаж,
бөхчүүдийн зодооны хэргийг хэлэлцэх гэнэ. Сарын өмнө болсон хэргийн мөрөөр
шалгах, арга хэмжээ авах ажил ийнхүү сүмогийн холбоо болон цагдаагийн газарт
өнөөдрөөс зэрэг эхэлж байна.
Эх сурвалж:Japan Today