Ерөнхийлөгчийн санаачилгаар \”Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах
төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт” сэдэвт
нээлттэй хэлэлцүүлэг Иргэний танхимд боллоо. Үндсэндээ хүчирхийллийн эсрэг
хийгдэж буй төрийн хэмжээний цорын ганц арга хэмжээ энэ байв. Ерөнхийлөгч
Х.Баттулга уг асуудалд анхаарлаа хандуулж, ажиллах болно гэдгээ хэлэлцүүлгийн
үеэр хэлсэн юм.
Гэхдээ олон нийт Ерөнхийлөгчөөс нэг л
зүйл хүсч байв. Энэ нь цаазын ялыг сэргээх эсэх асуудал юм. Тэгвэл Х.Баттулга
хэлэлцүүлгийн үеэр \”Би Ерөнхийлөгч байх хугацаандаа хүүхэд хүчирхийлж, хөнөөсөн
нэг ч хүнд уучлал үзүүлэхгүй” гэж мэдэгдсэн юм. Нэг талаас энэ тайлбар нь
цаазын ялыг сэргээх гэж байгаа гэсэн ойлголтыг олон нийтэд өгчихлөө.
Хүн ёсонд баймгүй үйлдэл гаргасан
этгээдэд тохирох цорын ганц шийтгэл бол цаазаар авах гэж олон нийт үзэж байна.
Гэвч цаазын ялыг сэргээснээр ямар сөрөг талууд байж болох вэ. Энэ талаар
мэргэжлийн байгууллагууд тодорхой судалгаа тооцоолол гаргаж байж \”цаазын ялыг
сэргээх” тухай шийдвэр гаргасан дээр болов уу. Сэтгэлийн хөдлөлөөр хандах
асуудал биш ээ гэдгийг зарим хүмүүс хэлж байна.
Ингээд цаазын ял сэргээхтэй холбоотой
твиттер хуудаснаа өрнөсөн зарим постыг хүргэж байна.