National
Interest хэвлэлийн мэргэжилтнүүд америкийн Стивенс Технологийн
дээд сургуулийн тусламжтайгаар БНАСАУ-ын цөмийн цохилт Лос-Анжелст хийгдсэн
нөхцөлд гарах хөнөөлийг судлах таамаг программ хийжээ.
Судалгаанд 250 килтонн тротилийн
экваленттийн хүчин чадалтай цөмийн бөмбөгийг сонгон авсан байна. Тооцоололтоос харахад, тэсрэлтийн төвд 378 мянган
хүн нас барж, 860 мянга нь шархдах юм байна. Тэсрэлтийн төвөөс таван километрийн
радиуст бүх байгууламжууд эвдэрч, тэнд байгаа хүмүүсээс амьд үлдэхгүй. Мөн 150 кв.км талбайд тэсрэлтийн болох ба долоон километрийн радиуст хүмүүс
гуравдугаар зэрэглэлийн түлэгдэлт авах ба
харин галын бөмбөлгийн диаметр мянган метр хүрнэ гэжээ.
Судлаачдын хийсэн энэ туршилттай ижил хохирлыг АНУ дэлхийн хоёрдугаар дайны үед амсаж байсан. Тиймээс тооцоолол зөгнөл хэвээр үлдээсэй хэмээн хүсчээ.
Ц.Пүүжээ