АТГ өнөөдөр арваннэгдүгээр сард хийсэн ажлынхаа
талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа зарим хэргүүдийн талаар АТГ-ын хэлтсийн
дарга Э.Идэрцогоос тодрууллаа. Тэрээр \”300 мянган ам.долларын нэхэмжлэл ирсэн эсэхтэй холбоотой гомдол
АТГ-т ирсэн. Нягтлах, нарийвчлан шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.Харин Ц.Нямдорж сайдын хүүхэд \”Эрдэнэт\’ үйлдвэрт бараа
бүтээгдэхүүн нийлүүлсэн гэх хэрэг шалгагдаагүй. ТЭЦ-4-ийн захирлаар ажиллаж буй
С.Анхбаяртай холбоотой асуудлыг бол шалгасан. С.Анхбаяр гэдэг нэртэй хүн
\’Эрдэнэт\’-д ямар нэг буруу аргаарбараа бүтээгдэхүүн нийлүүлсэн асуудал
байхгүй. Энэ тухайд бидшалгаад хаах саналтайгаар нийслэлийн Прокурорын
газар шилжүүлсэн.
Ж.Батзандан гишүүний хоёр ахтай холбоотой гомдлыг 2015, 2016 онд
шалгаж байсан.Аль аль нь хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн” гэв.