Амралтын өдөр зурагтын өмнө үзэгчдийг уяж чадаж байгаа нэгэн нэвтрүүлэг бол \”Shark Tank\” юм. Салбартаа манлайлагч таван шарк гарааны хөрөнгө шаардлагатай ашигтай бизнест хөрөнгө оруулж байгаа билээ. Шаркууд өөр өөрсдийн гэсэн онцлогтой. Тэгвэл Хас банкны захирал Г.Амартүвшингийн хувцаслалт олон нийтийн анхаарлыг ихээр татсаар байгаа юм. Тэр тусмаа түүний оймс харсан хүн болгоноос шүүмжлэл авдаг ч, жинхэнэ жентельмэн гэх үнэлгээг авах болсон. Тэгвэл Г.Амартүвшингийн талаарх өөр нэг мэдээллийг сонслоо. Тэрээр Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч академч Б.Ринчин гуайн ач хүү Ж.Ганибалын хүү юм байна.
Энэ мэдээллийг сонссоны дараа харьцуулаад харахааар адилхан ч юм шиг. Ямартай ч мундаг хүний удам сайн явааг харахад сайхан байна. Мэдлэгтэй, чадвартай, салбартаа өөрийгөө шарк гэж тодорхойлуулж яваа мундаг хүний удам Г.Амартүвшинд амжилт хүсье.