11 дүгээр
сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун аймгуудын нутгаар:Үүлшинэ.
Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан
шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хангайн уулархаг нутаг,
Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн
өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө
16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар:Үүлшинэ.
Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хангайн уулсаар ялимгүй цас орж, явган
шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтний эрч чангарч
Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул,
Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, бусад
нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар:Үүлэрхэг.
Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас
орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар түр
зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз,
Халх голын сав газраар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 18-23 градус, бусад
нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.
Отрын нутагХэрлэнбаян-Улаанорчмоор:Солигдмол
үүлтэй. Цас орохгүй.Салхи баруунаас секундэд 6-11метр. Шөнөдөө
27-29градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар:Солигдмол
үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна.
Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтний эрч
чангарч Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар
шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
Улаанбаатархот:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд
5-10 метр. Хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус,
бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн.