хүлээж, чих тавин сууна. Ёкозүнагийн холбооны тэргүүн, Сүмогийн холбооны
зөвлөлийн гишүүн Масато Китамура \”Харүмафүжигийн үйлдэл сүмогийн нэр хүндэд
асах их хохирол учруулсан бөгөөд үзэгчдийн сэтгэлийг доош татаж байна” гэж
ярьжээ.
Ер нь Харүмафүжиг дахин дэвжээнд гаргахгүй, зодог тайлуулах арга хэмжээг
Сүмогийн холбооноос авна гэж тайлбарлаж байгаа.
Тэгвэл холбооны зөвлөх байгууллагаас Харүмафүжид \”маш хатуу шийтгэл”
оногдуулах хэрэгтэй гэдгийг зөвлөсөн байна. Маш хатуу шийтгэлд мэдээж зодог
тайлах хүртэл арга хэмжээ багтаж байгаа. Яг ийм шийтгэлийг Асашёорюү Д.Дагвадорж авч байсан юм. Тэрээр 2010 онд хүн зодож, гэмтээсэн гэх хэргээс болоод зодог тайлж байсан билээ.
Харүмафүжигийн холбогдсон хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Эцсийн байдлаар гэм
буруутан тогтоогдсон цагт Ёкозунагийн зөвлөл ээлжит бусаар хуралдаж, шийдвэр
гаргах юм байна. Гэвч зодооны хэрэгт холбогдсон бол дахин
дэвжээнд гаргахгүй байх магадлал өндөртэй гэж тайлбарлах хүмүүс олон байна.
Хакухо М.Даваажаргал
Японы эзэн хааны цомыг 40 дахь удаагаа өргөхдөө \”Харүмафүжиг дахин дэвжээнээ
харахыг хүсч байна” хэмээн мэдэгдсэн. Мөн 11 дэх өдрийн барилдааны дараа
дэвжээний шүүгчидтэй санал зөрөлдсөн асуудал нь Сүмогийн холбооны шүүмжлэлд
өртөөд байна.
Энэ талаар Хакухогийн зан байдал \”Сүмоч хүн зөвхөн хүчтэй
байгаад зогсохгүй зан байдлын хувьд бусдад үлгэр дууриалал болохуйц байх ёстой” гэж шүүмжилжээ.