Дэлхийн долоон тэрбум иргэдийн 36.9 сая нь ДОХ-ын вирус тээж байна. Жил бүр
2.1 сая хүн шинээр халдвар тээгч болж, 1.2 сая хүн энэ өвчний улмаас нас бараад
байна. Тэгвэл Монгол улсад 1992 онд анхны тохиолдол бүртгэгдэж байжээ. Үүнээс
хойш өссөөр энэ онд 236 дахь тохиолдол бүртгэгдсэн юм. Мөн 35 хүн энэхүү өвчний
улмаас ертөнцийн мөнхи бусыг үзүүлээд байна.