Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр жил бүр
нийтийн тээврийн үйлчилгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүртээмжийг
нэмэгдүүлэх үүднээс автобусны зогсоолын талбайг шинээр гаргадаг. Дээрх ажлын
хүрээнд 2017 онд нийслэлийн дүүргүүдээс болон иргэдээс ирүүлсэн саналд үндэслэн
нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, нийслэлийн Автозамын хөгжлийн
газрын хамтарсан ажлын хэсгийн шийдвэрээр 2017 онд 13 зогсоолын талбай гаргах
ажил бүрэн хийгдэж ашиглалтад хүлээж аваад байна.
Дээрх зогсоолуудыг дайран өнгөрч буй 26 чиглэлийн зураглалд
өөрчлөлт оруулан баталгаажуулсан ба үйлчилгээг ирэх сарын 1-ний өдрөөс хүргэх
болно.Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн үйлчилгээтэй холбоотой
санал хүсэлтээ 11323176, 11326352 дугаарын утсанд 24 цагийн турш өгөх
боломжтой юм байна.