Хятадын Цэргийн төв зөвлөлийн гишүүн Жан Ян авлигын авлигын хэрэгт буруутгагдан цолоо хураалгаад байсан. Тэгвэл түүнийг амиа егүүтгэсэн тухай Синьхуа агентлаг мэдээлсэн байна. Түүний хэрэгт генерал Гуо Босьён, Сью Цайхоу нар холбогдож шалгагдаж эхэлсэн байна. Жан Ян 23-ны өдөр өөрийгөө боомилж амиа егүүтгэжээ.
Генерал Гуо Босьён авлигын хэргээр бүх насаараа хорих ял шийтгүүлсэн бол Сью Цайхоу өвчний улмаас таалал төгсчээ. Хятадын Цэргийн удирдах албан тушаалтай эдгээр эрхмүүдийн авлига авсан өгсөн гэх хэрэг нотлох баримтаар тогтоогдсон юм.
Цэргийн Төв Зөвлөл нь Хятадын Коммунист Нам, Хятадын Pасгийн газрын дор зэрэг харьяалагддаг, Ардын Чөлөөлөх Арми, Цагдаагийн байгууллагыг удирдан чиглүүлэгч, хүчирхэг байгууллага юм. Тус зөвлөлийн тэргүүнээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин ажилладаг ажээ.