Зарим хүмүүс 30 гарчаад ч ганц бие явдаг бол зарим хүмүүс 18 настай гэр бүл болдог.
Зарим хүмүүс гэрлэснээс хойш 10 жил үр хүүхэд хүлээдэг бол, зарим хүмүүс гэрлэсэн жилдээ үр хүүхдээ өлгийдөн авдаг. Зарим хүмүүс 22 настай их сургуулиа төгсөөд ажилд орох гэж 5 жил хүлээдэг бол, зарим хүмүүс 27 настай их сургуулиа төгсөөд шууд ажилд ордог.Зарим хүмүүс 25 настай захирал болоод 50 насандаа хорвоог орхидог бол зарим хүмүүс 50 настай захирал болж 90 хүртэл насалдаг. Эргэн тойронд байгаа хүмүүс зарим нь таниас магадгүй илүү, зарим нь магадгүй дутуу мэт санагдаж байж болно. Тэдэнд битгий атаарх, мөн тэднийг бүү өрөвд!
Учир нь тэд зөвхөн өөрсдийнхөө цаг хугацааны бүсэд оршиж, та ч өөрийнхөө цаг хугацааны бүсэд оршин байгаа. Хүн бүр өөрийн цаг хугацааны бүстэй. Та юунаас ч хоцроогүй, мөн юунд ч түрүүлээгүй. Яг л өөрийнхөө цаг хугацаанд, хийх ёстой зүйлээ хийгээд л явж байгаа.