Их Британы цагдаагийн газар бага насны хүүхдээр хар тамхи, мансууруулах
бодис зөөвөрлөдөг томоохон гэмт хэргийн сүлжээг илрүүлжээ. The Independentсонины мэдээлснээр Англи болон Уэльсд
хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэгчдэд түгээн борлуулдаг 720 гаруй нууц
сүлжээ байсныг тогтоосон байна. Цагдаагийнхны мэдээлж байгаагаар энэхүү
сүлжээнд хар тамхи нууцаар худалдан борлуулагчид олон мянган бага насны хүүхэд
болон оюуны хомсдолтой хүмүүсийг ашиглаж байжээ. Тэдгээр хүүхдүүдийн хамгийн
бага нь 12 настай байсан болохыг Их Британы цагдаагийн газраас мэдээлсэн бөгөөд
гэмт бүлэглэлүүд маш нууцлагдсан байдлаар үйл ажиллагаагаа явуулж, янз бүрийн тээврийн хэрэгсэл ашиглаж байсан нь
шалгалтын явцад тогтоогдсон байна.
Ж.Батдорж