Орост шинээр төрж байгаа хүүхэд бүрт сар бүр мөнгөн тэтгэмж олгох болно гэж
тус улсын Ерөнхийлөгч В.Путин мэдэгдлээ. Тэрээр \”Оросын хүн амын төрөлтийг
нэмэгдүүлэх үүднээс ирэх оны 1-р сараас эхлэн шинээр төрж буй хүүхэд бүрт сар
бүр мөнгөн тэтгэмж олгохоор төлөвлөж байна” гэж хэлсэн байна. Түүний хэлснээр
бол шинээр төрөх хүүхдэд уг мөнгөн тэтгэмжийг ОХУ-ын холбооны субьектуудын нөхцөл
байдлаас хамаарч олгох бөгөөд ирэх 2018 оноос дунджаар 10523 рубль, 2020 оноос
11143 рублийн тэтгэмжийг тус тус олгохоор төлөвлөөд байгаа юм байна. Түүнчлэн Ерөнхийлөгч
В.Путин цалинтай ээж хөтөлбөрийг 2021 оны 12-р сарын 31 хүртэл үргэлжлүүлэх бодолтой
байгаагаа мэдэгджээ. Эхчүүдэд зориулсан уг хөтөлбөрийг ОХУ-д 2007 оноос
хэрэгжүүлж эхэлсэн юм байна.
Ж.Батдорж