Нийслэлийн Засаг дарга
бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд орон сууцны хорооллын дунд болон
цэцэрлэг, сургуулийн орчимд 50 метр зайд орон сууц, бизнесийн чиглэлийн барилга
бариулахгүй байх захирамжийг гаргасан.Энэ дагуу 33 дугаар сургуулийн
баруун хойд талд олгосон газрын эрхийг хүчингүй болгохоор мэдэгдэх хуудсыг
нийслэлийн Газрын албанаас хүргүүлээд байна.
Мэдэгдэх хуудаст
\”хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан нөхцөл, болзол зориулалтын
дагуууггазрыг ашиглаагүй байгаа нь Монгол Улсын Газрын тухай
хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бий болсон тул газар эзэмших
эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдье” гэжээ.
Баянзүрх дүүргийн 3
дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар сургуулийн баруун хойд талд
нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 6 өдрийн А/595 дугаар
захирамжийн дагуу 140 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар гурван жилийн
хугацаатай олгосон байдаг гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.