Хэнтий
аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн \”Түмэнгийн гозгор” гэдэг газар /сумын
төвөөс баруун хойд зүгт 60 км-т/ тус багийн малчин Д-гийн 11 үхэрт мал, амьтны
гоц халдварт \”Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрчээ.
Улмаар өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд
арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 17-2368 дугаар хариугаар \”Шүлхий” өвчин болох
нь тогтоогдсон байна.Тус сумын Засаг даргын арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн А/129
дүгээр захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоон ажиллах хугацаанд дахин мал,
амьтан өвчлөөгүй тул тус сумын Засаг даргын арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн
А/132 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэмийг цуцалжээ.