Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг \”Gro Intelligence\” компаниас дэлхийн хүн ам 2027 он гэхэд хүнсний дутагдалд орж магадгүй талаар мэдэгдлээ. Тус компанийн судалгааны багийн мэргэжилтнүүдийн мэдэгдсэнээр, хүн төрөлхтөн 10 жилийн дараа хангалттай хэмжээний хоол хүнсгүй болох эрсдэлтэй юм байна. Манай гарагийн хүн амын тоо 2050 он гэхэд 9.1 тэрбумд хүрнэ гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага тооцоолоод байгаа бөгөөд харин энэ үед дэлхийн бүх хүн амыг хооллохын тулд улс орнууд одоогийнхоос 70 гаруй хувиар их хэмжээний хоол хүнс бэлтгэх шаардлагатай гэж судлаачид үзэж байна. Улмаар 2023 он гэхэд дэлхийн нийт хүн амын тал хувийг БНХАУ, Энэтхэг болон Африкийн орнууд бүрдүүлэх төлөвтэй байгаа юм байна. Үүнээс гадна НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, \”Oxfam\” зэрэг байгууллага 2050 он гэхэд дэлхийн хүнсний нөөц шавхагдана гэж таамаглаж байгаа аж.
Ж.Батдорж