Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёзозуна Харумафүжи өөрийн хүсэлтээр
зодог тайлахаар шийдсэн тухай түүний багш, ояката Исэгахама өнөөдөр өглөө
мэдэгдсэн байна. Харумафүжигийн зодог тайлах хүсэлтийг Исэгахама ояката өнөөдөр
Японы сүмогийн холбоонд хүргэж өгнө гэжээ.
Нутаг нэгт
монгол сүмочийг зодож, танхайрсан хэрэгт нэр холбогдсон ёкозуна Харумафүжи
сүмогийн нэр хүндийг сэвтээсэн үйлдлийнхээ хариуцлагыг өөрөө хүлээж, ийнхүү
зодог тайлахаар шийдсэн гэж Киодо агентлаг мэдээлсэн.Тэгвэл
дөнгөж сая 70
дахь ёзозуна Харумафүжи зодог тайлах асуудлаар мэдээлэл хийж
байна. Харин Асашёорюү Д.Дагвадорж аваргаХарумафүжи Д.Бямбадоржод
хандан твиттерхаягаараа урмын үг хайрлажээ. Тэрбээр \”Дүү минь зодог тайлж
байна. Эр хүний замын хүзүү урт! Эргээд уулзах нүүр гэж байдагдаа”
хэмээжээ.