УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачлагаар Хөвсгөл нуурын ойролцоох 60 орчим км газрыг цэвэрлэхэд 100 орчим тонн хог гарчээ.
Монгол орны үзэсгэлэн төгс цэнгэг усаараа алдартай Хөвсгөл нуурыг зорин ирэх гадаад дотоодын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж буй бөгөөд энэ зун 70 мянга гаруй жуулчин ирэв. Мөн наадмын өдрүүдэд өдөрт 7000 гаруй автомашин Хатгал тосгоны постоор зорчжээ. Энэ үеэр нуурын эргэн тойронд их хэмжэний хог хуримтлагдсан учраас далайд орж бохирдуулахаас нь өмнө цэвэрлэх санаачилга гарган байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд 250 хүн, 20 гаруй төрийн болон хувийн хэвшлийнхэн, 30 орчим тээврийн хэрэгсэл оролцжээ.