Нийслэлийн
тээврийн газраас иргэдээс ирүүлж буй санал хүсэлтийн дагуу нийтийн тээврийн
үйлчилгээний оройн оргил ачаалалтай 19:30-22:00 цагийн хооронд дараах
чиглэлүүдэд дундажаар 90 гаруй тээврийн хэрэгсэл нэмэгдүүлэх графикийн
зохицуулалтыг хийсэн. Тухайлбал,
Ч:1
\”5 шар-Офицеруудын ордон”
-Ч:3
\”Зүүн салаа-Халдвартын эмнэлэг”,
-Ч:7
\”Нисэх-Төв номын сан-7 буудал -Зунжин”,
-Ч:30а
\”Жанжин клуб-Зүүн 4 зам-МУБИС-Ард кино театр”,
-Ч:30б
\”Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр”,
-Ч:31
\”Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз”,
-Ч:47
\”Орбит -Ард кино театр”,
-Ч:51
\”3,4-р хороолол-МУИС–Дүнжингарав худалдааны төв”,
-Ч:57
\”Улаан чулуут-Их наран-МУИС”,
-Ч:59
\”ХМК-Офицеруудын ордон”,
Мөн оройн оргил цагаар ачаалал ихтэй дундын зогсоолуудаас буюу
МУБИС-Улаан чулуут, Ард кино театр -Орбит, Дүнжингарав худалдааны
төв зогсоолоос төв замаар 3,4-р хороолол, Офицеруудын ордоноос- ХМК чиглэлүүдэд
17:30-19:20 цагийн хооронд 20-30 минутын давтамжтайгаар чиглэл тус бүрд 2-3
автобус явуулах төлөвлөлт хийгдэн 2017 оны 11 дугаар сарын 29-ний өдрөөс
хэрэгжүүлэн эхлүүлээд байна.
Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн үйлчилгээтэй
холбоотой санал хүсэлтээ 11323176, 11326352 дугаарын утаснуудад 24 цагаар өгөх
боломжтой.