Тайланд улсын Чан Май хотноо энэ сарын 22-29-ний өдрүүдэд болсон сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай шатарчид амжилттай оролцож хоёр алт, нэг хүрэл медаль хүртжээ. Тухайлбал, нээлттэй ангилалд Хууль сахиулахын их сургуулийн багш, спортын мастер Д.Гандуулга 9-7 оноотойгоор хүрэл медаль, рейтинггүй шатарчдын ангилалд спортын дэд мастер Б.Ганбаатар алтан медаль, 1800 хүртэлх рейтингтэй ангилалд өсвөрийн шатарчин А.Эрхэмбаяр алтан медаль тус тус хүртсэн байна.
Нээлттэй ангилалд 23 орны 95 шатарчин өрсөлдсөнөөс Узбекистаны шатарчин Джумаев Бакштор түрүүлсэн бол Киргизстаны Бэйсинов Ислам удаахь байрт шалгарчээ. Энэхүү тэмцээнд манай улсаас нийт таван шатарчин эх орноо төлөөлөн оролцжээ.