11 дүгээр сарын 30-ны 20
цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун аймгуудын нутгаар:Багавтар
үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангайн уулархаг
нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 14-19 градус,
Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар
шөнөдөө 19-24 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар:Солигдмол
үүлтэй. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.
Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор,
Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус,
өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус
хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар:Солигдмол
үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж,
явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэнтийн уулархаг
нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө
15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус
хүйтэн байна.
Отрын
нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор:Багавтар
үүлтэй. Цас орохгүй.Салхи баруунаас секундэд 5-10метр. Шөнөдөө
30-32градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар:Багавтар
үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн
нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22
градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот:Үүлшинэ.
Шөнөдөө ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун
хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад
хэсгээр 23-25 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.