Авлигатай тэмцэх газраас өчигдөр Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг баривчилсан тухай эх сурвалж мэдээлж байна. Түүнд холбогдох хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхлээд удаж байгаа. Н.Золжаргалыг мэдлээ урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд авлига хээл хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа юм.
Н.Золжаргалын хувьд гадаадад байж байгаад саяхнаас эх орондоо ирээд байгаа. Түүнийг ирсэн даруйд нь хуулийн ийнхүү яаравчлан шалгалтаа эхлүүллээ. УИХ-аас гарсан ажлын хэсэг Монголбанкинд шалгалт хийхэд 14 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн билээ. Энэ бүгдийн тайлбарыг өгөх хүн бол тухайн үед төв банкыг удирдаж байсан Н.Золжаргал яалтчгүй мөн юм. Гэвч Н.Золжаргалын хувьд гэмшсэн шинжгүй гольф тоглоод явсан тухай эх сурвалжууд мэдээлж байсан юм.