Интернэт хайлтын алдарт Google компани олон сая
хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулсан хэргээр Их Британийн шүүхэд
дуудагджээ. iPhone гар
утасны нууцлалын тохиргоог нь ашиглан тус улсын 5.4 сая хэрэглэгчийн мэдээллийг
хууль бусаар цуглуулсан хэмээн Google-ийг
буруутгажээ.
Компанийн захирал асан Ричард Ллойдын удирдсан Google You Owe Us программаар
ийнхүү мэдээлэл цуглуулсан хэмээн буруутгаж байгаа аж. Түүний хийсэн үйлдэл
хэрэглэгчид нэг бүрт нь 200 орчим фунт стерлинг төлөхөд хүргэжээ. Зорилтот зар
сурталчилгааг түгээхийн тулд төхөөрөмжөөс мэдээлэл цуглуулахдаа компьютерийн
багахан текстүүдийг ашигласан байна.
Түүнчлэн 2011-2012 оны үед Google нь Сафарийн
хэрэглэгчдийн төхөөрөмж дээр жигнэмэгний сурталчилгаа байршуулсан гомдлын дагуу
хэдэн сарын турш шалгагдаж байсан билээ. Тус хэргийн улмаас Google 2012 онд 22.5
сая долларыг хохиролд төлөхийг зөвшөөрч байсан аж.
Харин Их Британийн хэрэглэгчдийн
мэдээллийг цуглуулсан хэргийг нь 2018 онд Дээд шүүхээр авч хэлэлцэх юм байна.