БНАСАУ-ын баллистикийн пуужин нислэгтээ
50 орчим минут зарцуулсан талаар Японы сайд нарын кабинетийн ерөнхий нарийн
бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгдлээ. Түүний хэлснээр баллистикийн
пуужин шөнийн 3:18 минутанд хөөрч 4:10 минутанд унсан. Пуужингийн хэлтэрхийнүүд
Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан гэж \”РИА Новост” дамжууллаа.
Японы засгийн газар пуужин хөөрөгсөн
талаарх БНАСАУ-ын мэдээллийг цуглуулж байна гэж мэдээллээ. Ёсихидэ Суга ” Хойд Солонгосын иймэрхүү өдөөн
хатгалгыг хүлээн зөвшөөрөхийн аргагүй үйлдэл” гэж мэдэгдлээ. Түүний
хэлсэнээр ойрын хугацаанд үндэсний
аюулгүйн байдлын зөвлөлийг хуралдуулна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп пуужин
БНАСАУ-ын нутаг дэвсгэрээс нисч явахад л тэр тухай мэдэгдсэн гэж iz.ru бичжээ.
Москва дахь Хойд Солонгосын элчин сайдын
ажилтан \”Хвасон-15” пуужин 11.29-ний шөнө хөөрсөн болохыг тайлбарласан гэж РИА
Новости дамжууллаа. Дипломатын хэлсэнээр тухайн пуужин хэт том цөмийн байлдааны
толгойг тээвэрлэх боломжтой гэнэ.