Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг өчигдөр АТГ-аас
баривчлан саатуулсан. Түүнийг төв банкны захирлаар ажиллаж байхдаа \”Үнэ
тогтворжуулах хөтөлбөр” нэрээр гурван их наядыг үр дүнгүй зарцуулсан, бодлогын
алдаа гаргасан гэж Т.Аюурсайханаар ахлуулсан ажлын хэсэг өмнө нь дүгнэж байсан
юм. Тиймээс энэ асуудлыг шалгаж нягтлахаар АТГ-аас Н.Золжаргалыг баривчилж,
ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулсан гэх мэдээлэл бий.Тэгвэл Н.Золжаргалын үед бодлого, шийдвэрийг
хамтдаа гаргалцаж ирсэн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан, дэд
ерөнхийлөгч Э.Батшугар нарыг буруутган, АТГ-аас шалгаж эхэлсэн гэх
мэдээлэл байна.