Дорноговь аймгийн
Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн сурагч найман настай Д.Сэржмядаг охин
энэ сарын 2-ныөдрийн 13:00 цагт хичээлдээ явна гэж гэрээсээ гараад
сураггүй болсон. Түүнээс хойш 28 хоногийн хугацаа өнгөрлөө. Гэвч өдийг хүртэл
сураг чимээгүй хэвээр байна. Сураггүй алга болсон охиныг эрэн хайх ажлын
хэсгийн ахлагч цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатараас тодруулахад ”Энэ
сарын 17 өдөр дугаараа нууцалсан дугаар залгаж, охиныг эрээн хотод байна
гэсэн мэдээллийг өгсөн. Энэ мэдээллийн дагуу Эрээн хотын цагдаагийн
газартай холбогдож, ажлын хэсгийг ажилласан. Гэвч худлаа мэдээлэл байсан.
Дугаар нууцалж залгасан этгээдээс мэдүүлэг авхад таамаг дэвшүүлж залгасан
гэдэг тайлбарыг өгсөн. ЕБС гадуур эргэлдэж
хүүхдүүдэд мөнгө, чихэр өгнө гэж хоргоодог 6
иргэнийг тогтоогоод шалгасан. Эрлийн ажиллагааг зогсоохгүй. Энэ хэргийг илрүүлэхийн төлөө ажиллана гэдгийг хэлсэн” юм.
Эрлийн
ажиллагааны хүрээнд 140 гаруй хүнийг байцаажээ. Үүнээс 36 иргэнийг сэжигтнээр
татаж мэдүүлэг аваад байгаа юм байна. Мөн эрлийн ажиллагаанд худал яриа
тогтоогч төхөөрөмж болон эрэлч нохойг ашиглаж байгаа юм байна.
Н.Алт