Өнөө өглөө 07:45 цагт Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг
дэвсгэрт байрлах Нарны гүүрэн дээр машин хоорондоо мөргөлдөж, шүргэлцсэн осол
гарчээ.Тодруулбал, Нарны гүүр өгсөж байх явцад нэг
машин техникийн саатлын улмаас унтарснаар араас нь хөдөлгөөнд оролцож байсан
машин ирж мөргөсөн байна. Унтарсан машины араас
нийтдээ долоон машин дараалан мөргөлдсөн аж.
Дээрх ослын ард дахин таван машин шүргэлцэж, эсрэг урсгалд мөн
гурван машин мөргөлджээ. Хэргийн газарт тус дүүргийн замын цагдаагийн албаны шуурхай алба
хэмжилт хийж, 8:50 цагт замын хөдөлгөөнийг чөлөөлжээ.
Олон тооны машин хамарсан ослыг зохицуулахын тулд Нарны гүүрний
хөдөлгөөнийг Баянгол дүүргийн замын цагдаагийн алба түр хугацаагаар хаасан
талаар албаныхан мэдээллээ. Одоогийн байдлаар
тус хэсгийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа юм байна.