ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ Оросын эсрэг бодлогодоо Европын
улс орнуудыг ашиглаж байна гэж мэдэгдэв. Тэрээр энэ талаар Италийн \”Либеро” сонинд өгсөн ярилцлагандаа дурьдахдаа:
\”Өнөөдөр Брюсселийн хүнд сурталтнууд Вашингтоны даалгавраар Оросын эсрэг хориг
арга хэмжээ авч Европын үйлдвэрлэгчдийг хохироож байгаа нь тодорхой. Европын
холбоо бидний эсрэг хориг арга хэмжээ авсны үр дүнд тэдний компаниуд Оросын зах
зээл дээрх байр сууриа нэгэнт алдсан. Харин АНУ үүнээс болж ямар ч хохирол амсаагүй.
Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Америкчууд Европыг Европынх нь эсрэг ашиглаж байна
гэсэн үг юм” гэж хэлжээ.
Ж.Батдорж