Өнгөрсөн долоо хоногт Хятадын өмнөд хэсгийн Гуанши автономит бүсээс хоёр
хүү автобусны дор нуугдаж, 80 гаруй километр газар явсныг орон нутгийн цагдаагийн
ажилчид илрүүлжээ. Хоёр хүү эцэг эхтэйгээ уулзахаар алсын аянд гарсан байна.
Мэдээж замын зардал байхгүй учраас автобусны доор нуугдах санааг ах нь гаргасан
байна. Ингээд маш осолтой, амь насанд аюултай байдлаар гурван цаг гаруй явсан
байна. Хөвгүүдийг орон нутгийн цагдаа нарт өгч, гэр бүлийнхэнтэй нь холбоо
тогтоож, гэр рүү нь хүргэж өгсөн байна.