Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас С.Зориг агсны аллагын хэрэгтэй холбоотой хавтаст хэргийн материалыг хэсэгчлэн нууцын зэрэглэлээс гаргахаар шийдвэрлэжээ. Энэ тухай Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж \”С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт холбогдуулж гурван иргэн ял шийтгүүлсэн байгаа. Энэ гурван иргэнтэй холбоотой 14,926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргаж, хадгалалтын статусыг өөрчилж, ерөнхий прокурорт байдаг энгийн хэргийн архивт шилжүүлэх шийдвэр гаргалаа. Энэ асуудлыг Дээд шүүх судалж, эцсийн шийдвэрийг гаргана\” гэсэн тайлбарыг өглөө.