АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хар тамхитай тэмцэхэд зориулж өөрийн
цалингаасаа нэмэрлэж, мөнгө өгөхөөр болжээ. Энэ талаар тус улсын эрүүл мэндийн
сайдын үүрэг гүйцэтгэгч Эрик Хаган мэдээлжээ. Тэрээр хэлэхдээ \”Ерөнхийлөгч Трамп
хар тамхины асуудал манай улсад аюулын харанга дэлдээд байгааг маш сайн ойлгож
байгаа, тийм учраас америк гэр бүлүүдийг сүйрүүлж байгаа энэхүү аюултай зул сар
ойртож буй энэ цаг үед тэмцэж, түүнийг дэмжих хэрэгтэй” гэж хэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны жилийн цалин нь 400 мянган ам доллар байдаг
бөгөөд тэрээр энэ удаа хувиасаа 100 мянган ам доллар хандивлахаар болжээ. Өнгөрсөн
10-р сард АНУ-ын Ерөнхийлөгч тус улсад хар тамхины тархац нэмэгдэж байгаад
санаа зовниж,онц байдал тогтоосон юм. Түүний хэлснээр өнгөрсөн жил тус улсад
хар тамхины улмаас 64 мянган хүн нас барсан байна.
Ж.Бат