Өнөөдөр ДОХ-ын эсрэг дэлхийн нийтийн анхаарлыг хандуулах өдөр. Энэ өдрийг \”Бид сэргийлж чадна, харин та” уриан дор тэмдэглэж байна. Налайхчууд энэ өдрийн хүрээнд тайван жагсаал хийлээ. Жагсаалд төр, захиргааны байгууллага, аж ахуйн нэгжийн албан хаагчид, ЕБС-ийн сурагчид оролцсон байна.
Жагсаалын үеэр дүүргийн Эрүүл мэндийн газраас амбулаторийн тасгийн бэлгийн замаар дамжих халдварын кабинетээс 200 метр урттай улаан тууз аялуулж, ард иргэдэд ХДХВ, ДОХ-оос хамтдаа сэргийлэх уриалгыг дэвшүүллээ.