Монголбанкны захирал асан Н.Золжаргалыг АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн талаар бид мэдээллэсэн. Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 29-ны шөнө түүнийг АТГ-аас саатуулан, улмаар цагдан хорих 461 дүгээр ангид хориод байсан билээ. Харин өнөөдөр Н.Золжаргалыг яллагдагчаар татаж, 461 дүгээр ангид нэг сарын хугацаатай хорих АТГ-ын саналыг прокурор хүлээж авахаас татгалзжээ.