Японы сумо бөхийн холбооноос зодог тайлсан 70 дахь Их аварга /Ёкозүна/
Харүмафүжи Д.Бямбадоржид ямар нэг шийтгэл оноохгүй гэж мэдэгдлээ. Харүмафүжи намрын тойргийн барилдааны үеэр маэгашира Таканоиваг зодсон
хэрэгт буруутгагдан, шалгагдаж байсан ч хийсэн хэргийнхээ хариуцлагыг үүрэн,
зодог тайлсан юм.Сумо бөхийн холбооны тусгай комиссоос хэргийг шалгаж дуусаагүй ч тус
комиссын гишүүн Огүра ояката \”Холбооноос шийтгэл оноохгүй. Харүмафүжи, \”Ёкозүна
цолтон” зодог тайлахдаа авдаг мөнгө, шагналаа дүрмийн дагуу авна” гэж
сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.